Надад зориулагдаагүй сэтгэлийг би хүсэмжилдэг Надаас хамааралтай болгохыг би хүсдэг Урд минь илхэн байх хайранд би дургүй ээ Ухаан жолоогүй хол байгаа уруу нь зүтгэдэг Тээр холоос зүрх минь хайр хайн тэнүүчилнэ Тэндээс олж чадахгүйг мэдсээр байж хонон өнжин хайна Амар хялбар сэтгэлийг би таашаадаггүй Алхам бүрдээ сорилт дүүрэн хайранд би шунадаг Тэгээд л тайван байлгаад өгөөч гэж хашиградаг Тэгэхдээ л би тарчилж хайрлах дуртай хүлээгээд л хүсээд л Минийх болгоогүй бүхэнд би хайртай Мэдэж байна уу энэ бол хайрын тарчлаан Хэрэв чи нанад хайраа илчилчихвэл би чамаас холдох болноо Хэзээ нэг цагт би чинийх болсны дараа л хэл тэгвэл би чамайг үүрд хайрлана Утаггүй ч энэ надаар өөрийгөө хайрлуулах чиний арга Ухаарал хайралсан хайр бүхэнийг би эрхэмлэдэг Уйдах дуртай сэтгэлийг минь Урж тасдахтай адил өвтгө тэгвэл би чамаас хэзээч уйдахгүй Гэхдээ бас хэтэрүүлж болохгүй Гэгэлзэл хүлээлт хайрыг минь үл тоогоод байвал Өвөдхөөс бас уйдчихаад өөрийг чинь би хаячих байх Өөрөө л мэд уйтгарлах дуртай сэтгэлийг минь татаж чадвал зүрх минь чинийх Эгэл бишээ миний сэтгэл эмзэг хэрнээ хатуу юм шүү Эргээд л нэг өдөр энэ бодлоосоо ч уйдаж магад .

Saturday, December 11, 2010

Өнгөрсныг мартаж, шинэ хайртай учрахыг хүсвэл…


Хэрвээ таны хайр дурлал бүтэлгүйтэж, харилцаа чинь дууссан бол өрөөнийхөө мухрыг сахиж, гуньж, гутарч, суух хэрэггүй. Сайхан дурсамжууд хэдийгээр зөндөөн олон үлдсэн байж болох ч тэр бүгдийг аль болох эргэж дурсахгүй байхыг хичээ. Тэгээд ирээдүйгээ харж зоригтой алхах хэрэгтэй. Таныг зөндөөн олон гэгээн хайр, сэтгэл хөдөлгөсөн болзоо хүлээж буй.

Өөрийн харамсал, ойр дотны хүмүүсийн сөрөг хандлагад баригдаж суулгүй зоригтойгоор бүгдийг шинээр эхлээрэй. Үүнд туслах хэдэн зөвлөгөөг хүргэе.
1. Харьцуулахаа зогсоо. Ирээдүйн харьцаагаа өнгөрсөн хайр дурлалтайгаа бүү харьцуул. Таныг гомдоож, хуурч орхисон тэр хүнээр бусдыг төсөөлж, бусдад итгэх итгэл найдвараа үгүйсгэх хэрэггүй.
2. Дуурайгч байх хэрэггүй. Өмнө байдаг байсан шигээ байх гэж хамаг цаг зав, сэтгэл санаагаа зарцуулах хэрэггүй. Хүн бүр юм бүхэн өөр. Хоёр өөр харилцаа адил байна гэж байхгүй.
3. Өнгөрснөө дурсахдаа шудрага бай. Өнгөрсөнд юу болсон, юунаас болж хайр чинь унтарч, харилцаа чинь дууссаныг бодитоор дүгнэ.
4. Битгий эргэлз. Дахиж хэзээ ч хайрлаж, дурлаж чадахгүй гэж бүү ай. Дахиад заавал хайр ирнэ гэдэгт итгэж, айдсаасаа ичих хэрэггүй.
5. Зовсон азгүй хүн шиг байх хэрэггүй. Хувь заяандаа гомдоллож, өөрийгөө азгүйд тооцох хэрэггүй. Ийм байдалтай байгаа хүн үнэхээр арчаагүй өрөвдмөөр харагддаг бөгөөд дараачийн учрал таныг тойрон өнгөрөх болно.
6. Тэмдэглэл хөтөл. Өөрийн үнэлэмж үнэ цэнийн тухай, хуучин амрагынхаа тухай, та хоёрын харилцаа ямар байсан талаараа. Тэмдэглэл хөтөл. Ингэснээр та дараагийн удаа сонгол хийхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх болно.
Эцэст нь уужим амьсгаа аваад зүгээр л инээмсэглэ. Та цор ганц өөрийг чинь хайрлах хүнийг заавал олно.

No comments: