чи юунд уйлагнана вэ? Зүрх минь үг хэлье гэнэ чи сонсооч
Зүрх минь өвдөөд уйлж байна
Чамайг үгүйлээд өвдсөн гэнэ чи сонсвуу
Чиний тухай бодсоор зүрх минь өвчилж
Чамаас өөр зүрх түүнд хэрэггүй гэнэ чи ойлго
Зүгээр биш зүрхээрээ сонс
Уйлж дуулж үзүүлье гэнэ чи хар
Ухаангүй болтлоо чамд дурласан гэнэ чи сонс
Урам хайрлаж түүнрүү мишээ
Сайхан бүхнийг түүнд мэдрүүл
Санамсаргүй ч болтугай харц тулгар
Санасан сэтгэлийг нь чи ундаал
Мэдэрсэн жаргал бүгдийг нь үнэн болго
Мэдэрч өнгөрсөн зовлон бүхнийг нь худал болго
Уйлж өнгөрүүлсэн өдрүүдээ мартаг
Уянгалан дуулдаг байсан үедээ очиг
Урам хайрлаж түүнийг үнс
Чамаас болж өвдсөн учраас
Чи л түүнийг эдгээж сэргээ
Уйлсан зүрх минь инээг
Урсгасан нулимсныхаа тоогоор жаргал амсаг
Зовсон өдөр бүхэн нь улиран одог
Шаналсан шөнө бүхнээ тэр мартаг
Жаргалтай болгож чи түүнийг эдгээ
Жаахан ч болтугай дэргэд нь байж жаргал мэдрүүл
Зүрх минь уйлахийг чи сонсвуу
Зүгээр биш зүрхээрээ чи сонсвол сонсогдоно
Зөвхөн чамд зориулан тэр үгээ хэлнэ гэнэ
Зүгээр биш зүрхээрээ чагна
Чи түүнийг ойлгох болно , чамаас бусдад ойлгогдохгүй
Чамд тэр бүхнийг хэлнэ, чамаас бусад нь ойлгохгүй хэлээр ярина
Чи түүнийг хайрлах болно .....-d
2 comments:
Nice shuleg baina zavandaa nzni blogt chini orj shuleg unshij bainaa.
тэгээрэ
анд
баярлалаа
Post a Comment