Надад зориулагдаагүй сэтгэлийг би хүсэмжилдэг Надаас хамааралтай болгохыг би хүсдэг Урд минь илхэн байх хайранд би дургүй ээ Ухаан жолоогүй хол байгаа уруу нь зүтгэдэг Тээр холоос зүрх минь хайр хайн тэнүүчилнэ Тэндээс олж чадахгүйг мэдсээр байж хонон өнжин хайна Амар хялбар сэтгэлийг би таашаадаггүй Алхам бүрдээ сорилт дүүрэн хайранд би шунадаг Тэгээд л тайван байлгаад өгөөч гэж хашиградаг Тэгэхдээ л би тарчилж хайрлах дуртай хүлээгээд л хүсээд л Минийх болгоогүй бүхэнд би хайртай Мэдэж байна уу энэ бол хайрын тарчлаан Хэрэв чи нанад хайраа илчилчихвэл би чамаас холдох болноо Хэзээ нэг цагт би чинийх болсны дараа л хэл тэгвэл би чамайг үүрд хайрлана Утаггүй ч энэ надаар өөрийгөө хайрлуулах чиний арга Ухаарал хайралсан хайр бүхэнийг би эрхэмлэдэг Уйдах дуртай сэтгэлийг минь Урж тасдахтай адил өвтгө тэгвэл би чамаас хэзээч уйдахгүй Гэхдээ бас хэтэрүүлж болохгүй Гэгэлзэл хүлээлт хайрыг минь үл тоогоод байвал Өвөдхөөс бас уйдчихаад өөрийг чинь би хаячих байх Өөрөө л мэд уйтгарлах дуртай сэтгэлийг минь татаж чадвал зүрх минь чинийх Эгэл бишээ миний сэтгэл эмзэг хэрнээ хатуу юм шүү Эргээд л нэг өдөр энэ бодлоосоо ч уйдаж магад .

Monday, December 20, 2010

ДУРЛАХ ЮМСА

Зүгээр л чин сэтгэлээсээ хандаад, нэгэндээ итгээд, нүд нүд рүүгээ хараад л... инээгээд л... уурласан ч болжийн л доо гсн . Гудмаар хөтөлцөж алхаад, zairmag идээл. Ногоон гэрэл хүлээх зуураа үнсэлöээл... Хааяа дэггүйтэж, бас аальгүйтэж тачигнатал инээгээл... дурлах сан.


Хамаг мөнгөө шавхаж киноны тасалбар аваал... хамтдаа кино театр луу алхах сан. Хааяа танхимын гэрэл харанхуйлахаар нь далимдуулж эрхлэлдээл... тийм гэгээнээр дурлах сан...

Бороонд хамтдаа норж, тогтсон том том шалбааган дээгүүр балетчин шиг харайлгаж, нэгнээ дооглож инээх сэн.

Хамгийн гол нь чин сэтгэлээсээ байж, нэгэндээ сэтгэл гаргах сан.

Хэн нэгнээс сонссон онигоог цээжилчихээд ганцхан надад ярьж өгч инээлгэхээр яаран ирдэг найзтай болох сон. Найзынхаа өгсөн амттаныг идэлгүй цүнхэлчихээд талыг нь түүндээ өгөхөөр нандигнан хадгалдаг хүнтэй болох сон.

Уулзахаар товлосон цагаасаа хавьгүй өмнө бэлэн болчихоод секундийн зүүнээс ч чанга цохилох зүрхээ даран догдлох сон.

Түүнээс минь өөр eregtei hvn, надаас өөр emegtei хүн энэ хорвоод байхгүй болчихсон юм шиг үнэнчээр дурлах сан.

Сайхан дурлаж, дурлуулах сан..

2 comments:

ParadiseLK said...

Эхний хэсэг нь жаахан халилтайгаас биш гоё болжээ. хэхэ санах ой чинь доошоогоо ийм урт байхдаа зүгээр гэж үү блогоор зочлоорой таалагдсан нэмэлт байвал хэлээрэй. санал бодлоо хуваалцая.

миний ертөнц said...

баярлалаа