Надад зориулагдаагүй сэтгэлийг би хүсэмжилдэг Надаас хамааралтай болгохыг би хүсдэг
Урд минь илхэн байх хайранд би дургүй ээ
Ухаан жолоогүй хол байгаа уруу нь зүтгэдэг
Тээр холоос зүрх минь хайр хайн тэнүүчилнэ Тэндээс олж чадахгүйг мэдсээр байж хонон өнжин хайна
Амар хялбар сэтгэлийг би таашаадаггүй
Алхам бүрдээ сорилт дүүрэн хайранд би шунадаг Тэгээд л тайван байлгаад өгөөч гэж хашиградаг Тэгэхдээ л би тарчилж хайрлах дуртай хүлээгээд л хүсээд л
Минийх болгоогүй бүхэнд би хайртай
Мэдэж байна уу энэ бол хайрын тарчлаан
Хэрэв чи нанад хайраа илчилчихвэл би чамаас холдох болноо
Хэзээ нэг цагт би чинийх болсны дараа л хэл тэгвэл би чамайг үүрд хайрлана
Утаггүй ч энэ надаар өөрийгөө хайрлуулах чиний арга
Ухаарал хайралсан хайр бүхэнийг би эрхэмлэдэг Уйдах дуртай сэтгэлийг минь
Урж тасдахтай адил өвтгө тэгвэл би чамаас хэзээч уйдахгүй
Гэхдээ бас хэтэрүүлж болохгүй
Гэгэлзэл хүлээлт хайрыг минь үл тоогоод байвал Өвөдхөөс бас уйдчихаад өөрийг чинь би хаячих байх Өөрөө л мэд уйтгарлах дуртай сэтгэлийг минь татаж чадвал зүрх минь чинийх
Эгэл бишээ миний сэтгэл эмзэг хэрнээ хатуу юм шүү
Эргээд л нэг өдөр энэ бодлоосоо ч уйдаж магад .
10 comments:
tsarainii saihnaar tsai suultsen uu? kkk ih sonin goe sanagdlaa ter bichleg chin
хэхэ үнэн санагдсангү гэж үү
Goy shuleg bainaa 2 shulgiig chini copy avsan shuu hehe
хэхэ by: Ариука гэхээ мартаваа ххэ
Ariunbolor ene 2 shulegiig chi zohioson uu mon tsarainy saihan 3iig 3lal unen ugtei saihan shuleg bna
taalagdsan taalagdsan,,, copy hgeed awlaa shvv, by Ariuka gd ;)
сайxан. чин сэтгэлээсээ инээмсэглэж сууна
сайxан энгэж чин сэтгэлээсээ инээмсэглэж байснаа мартах шаxсан байна
сайxан энгэж чин сэтгэлээсээ инээмсэглэж байснаа мартах шаxсан байна
hehe tm ineedtei bn u
Post a Comment